Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Өнөөдөр аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу төрийн удирдах болон төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн болон туршилтын хугацаанд ажиллаж төрийн албан хаагчийн тангараг өргөх болзол журмыг хангасанТөрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Г.Самданцоодол, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга М.Наранбадрах, Орон нутгийн өмчийн газрын дарга С.Ууганбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Хандмаа, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн М.Батсүх, МХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Уранбайгаль, МХГ-ын улсын байцаагч И.Тогооч, Н.Батболд Г.Сугиржав, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ш.Намсрай, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ, Т.Асралт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Энхбилгүүн нарын 15 алба хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав. Тангараг өргөх ёслолд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Аймгийн ТАСЗ-ийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Засаг даргын зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ төрийн албаны эгнээ 16 сайхан залуугаараа өргөжиж байна. Төрийн албан хаагчийн эгнээнд шинээр элсэж, төрд үнэнчээр зүтгэж, хуулийн дагуу ажиллахаа төрийн далбаа, төрийн сүлдэндээ тангарагласан та бүгдэд амжилт бүтээлийн дээдийг хүсье.Төрийн алба гэдэг бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хариуцлагатай алба юм. Тиймээс эрхэлсэн ажилдаа эзэн болж, ажилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.
Аймгийн Төрийн албан салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэсүрэн Тангараг өргөсөн алба хаагчдад хандаж Төрийн өндөр босгыг давж, төр түмнийхээ төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан та бүхэн та бүхэн баяр хүргэе. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай, шударга ажиллахыг захилаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа