Мэдээ, мэдээлэл

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс гэдгээ дэлхий дахинаа зарлан тунхагласан түүхэн энэ өдөр 16 нас хүрсэн хүүхдүүд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөлөө. Андгай өргөх ёслолд МСҮТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 195 сурагч иргэний үнэмлэхээ гардан авч андгай өргөлөө.
Андгай өргөх ёслолыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан бөгөөд салбарын удирдах ажилтнууд оролцлоо. Аймгийн Хүүхдийн төлөө салбар зөвлөлийн дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ Та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад настанаа хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж байна. Эх орон, ард түмэн, үеийн найз нөхдийнхөө өмнө андгай тангарагаа нэр төртэйгээр өргөн Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй энэ мөч та бүхний амьдралд мартагдашгүй хадгалагдан үлдэж, залуучууд та бүхэн эрдэм боловсрол эзэмшиж эх орныхоо нэр хүндтэй иргэн, хөгжлийн бүтээгч болно гэдэгт итгэж байна гэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа