Өчигдөр буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 17-р хурал хуралдлаа. Хурлаар Засаг даргын 2016-2020 оны үй ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Илгээлтийн эзэн”, Хүүхдэд ээлтэй дотуур байр, Математик, Үндэсний сурын спортыг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөрүүд, бэлчээрийн менежмент хөтөлбөр, төлөвлөгөө, малын бруцеллёзтой тэмцэх стратеги төлөвлөгөө, Мах сүүний анхдугаар аян, Артын 3-р аяныг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөө, 2018 оны төсвийн төсөл зэрэг 17 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд аймгийн ИТХ-д өргөн барилаа. Мөн Мах сүүний анхдугаар аян, Хүүхдэд ээлтэй дотуур байр, Математик, малын бруцеллёзтой тэмцэх стратеги төлөвлөгөөг баталлаа. Хэлэлцсэн зарим асуудалд тэмдэглэлээр үүрэг өгсний зэрэгцээ, Зөвлөлийн гишүүдийн санал оруулснаар зарим асуудлыг дахин боловсруулахыг хариуцсан газар, агентлагт зөвлөлөө.