Мэдээ, мэдээлэл

“НЭГ ҮЕИЙНХЭН – 1998” ТББ-ЫН ХАМТ ОЛОН ХАНДИВ ГАРДУУЛЛАА

1998 онд Дундговь аймгийн ЕБСургуулийг төгссөн “Нэгэн үеийнхэн-1998” ТББ-ын хамт олон дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг нэгэн үеэрээ нэгдэн нутгийн ард түмнийхээ амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө 2 дахь хандиваа аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.


Энэ удаад “Нэг үеийнхэн – 1998” ТББ-ын хамт олон нийт 20,0 сая төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг иж бүрэн эмнэлгийн ор, 5 ширхэг хүчилтөрөгчийн аппарат хандивлалаа.


Тус хандивын арга хэмжээнд 1998 оны төгсөгчид гэр бүл, анги хамт олноороо нэгдсэнээс гадна, “Алтанбэрс”, “Шинэ цамхаг”, “Gobicravanserai”, “Горхи-гэр бүлийн эко амралт”, “Хос мөнгөн багана” зэрэг ХХК-ууд нэгдэн сайхан сэтгэлийн хандив өргөж оролцсон байна.


1998 ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нар тус хандивын тоног төхөөрөмжийг сумдын халдварын тархалт, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргийг харгалзан Сайнцагаан, Адаацаг, Өлзийт, Говь-Угтаал, Хулд сумдад хүчилтөрөгчийн аппарат, Сайхан–Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Дэрэн, Сайнцагаан сумдад иж бүрэн эмнэлэгийн орыг хуваариллаа.


Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд манлайлан, идэвх санаачилгатай байж нийгэмд эерэг нөлөөллийг үргэлжид бий болгож байдаг 1998 оны төгсөлтийн хамт олонд нутгийн ард олныхоо өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.


Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа