Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛИУДЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдад ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албаны хүмүүс багтжээ.


Энэхүү ажлын хэсэг нь Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалтын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийг боловсруулах зорилготой аж.


Төсөл нь Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Цагаандэлгэр сумдад хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд нүхэн жорлонг шинэчлэн, орчин үеийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдвэрлэж байна. Уг төсөл нь говь нутгийн онцлогт тохирсон септик буюу бохирыг зайлуулахдаа бага ус зарцуулах технологийг ашиглаж буйгаараа давуу талтай юм.


Ийнхүү сургууль, цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа