Хаан банк үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 21 аймаг, 2 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг байгуулах аж. Тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Хаан банкны Дундговь салбарын захирал Д.Ганмягмар нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү сагсан бөмбөгийн талбайг олон улсын стандартад нийцүүлж, хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх юм. Тус талбайг Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт “Шаргын хөшөө”-ний баруун хойд хэсэгт байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.