Өнөөдөр төрийн захиргааны удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгууллаа. Төрийн захиргааны удирдах албан тушаалын нийт 10 ажлын байр зарлагдсанаас 10 хүн бүртгүүлж, 9 хүн шалгалтад орсон байна. Ингэснээр
1. Боловсрол соёл урлагийн газрын дарга
2. Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга
3. Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга
4. Баянжаргалан сумын ЗДТГ-ын дарга
5. Цагаандэлгэр сумын Санхүүгийн албаны дарга
6. Гурвансайхан сумын Санхүүгийн албаны дарга
7. Дэлгэрцогт сумын Санхүүгийн албаны дарга зэрэг сул чөлөөтэй байсан 7 ажлын байр нөхөгдөх боломжтой боллоо.
Шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн нэр дэвшүүлсэн тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.