Мэдээ, мэдээлэл

“ӨСВӨР ҮЕИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ - ЦАХИМ ОРЧНЫ ЭРСДЭЛ” СУРГАЛТ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар хамтран “Өсвөр үеийн цахим хэрэглээ – Цахим орчны эрсдэл” сургалтыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн дэргэдэх 98 эцэг эхийн зөвлөлийг хамрууллаа.


Өдрөөс өдөрт цахимжиж буй өнөө үед хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаагаа цахимаар авах зэрэг олон хэлбэрээр цахим орчинд оршин тогтнож байна. Гэвч насандаа тохироогүй контент, бичлэг, мэдээлэл, зураг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинжтэй зүйлсийг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох, цахим дайралтад өртөх, сэтгэл санаагаар унах зэрэг сөрөг нөлөөллүүдэд өртсөөр байгаа юм.


Иймд тус сургалтын гол зорилго нь өсвөр насныханд зүй зохистой цахим хэрглээ болон тулгарч болох эрсдэлийн талаарх мэдээллийг хүргэж, түүнчлэн байгууллагуудын гэр бүлийн зөвлөлөөр дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулахад чиглэжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа