Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН БАГИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас стратегийн худалдан авалтын тогтолцоо, эрүүл мэндийн салбарын санхүүгийн менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймагт өнөөдрөөс эхлэн 5 хоногийн сургалтыг зохион байгуулж, нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцлоо.

Сургалтад Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, ажилтнууд, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, менежментийн багийн гишүүд оролцож байгаа юм.

Тус үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслүүдийн хүрээнд Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан Монгол Улсын Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа