“Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Халамжаас хөдөлмөрт” нээлттэй мэдээллийн өдөрлөг, “Алтан намар” үзэсгэлэн худалдааг Мандал худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнээс төсөлд хамрагдсан 7 сумын 36 хувиараа хөдөлмөр эрхлэгч оролцжээ.
Мөн энэ үеэр ажлын байрны захиалга авах, ажилгүй иргэдийг бүртгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсө хөтөлбөрийг танилцуулах, түүнчлэн нийгмийн халамжийн цахим үйлчилгээг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.