Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авдаг 2021 оны 3 дахь ерөнхий шалгалтыг 11 дүгээр сард зохион байгуулна.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний уян хатан, хүртээмжтэй байдлыг хангаж, цахим үйлчилгээ хүлээн авагчдад илүү боломж олгох үүднээс төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгах шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Ийнхүү төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний 09:00 цагт дахин нээж 11 дүгээр сарын 02-ны 09:00 цагт хаана.
Харин шалгалтын хуваарь зарлах өдөр болон шалгалт эхлэх хугацаа өмнө шийдвэрлэсэн хэвээр байх болно.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ