Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдыг цахим нөлөөллийн 2 өдрийн сургалтад хамрууллаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран өсвөр насныханд энэ чиглэлийн мэдээллийг хүргэх, сэрэмжлүүлэх мөн байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлд мэдээллийг хүргэх, хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.
Хоёр өдрийн сургалтад ахлах ангийн 1135 сурагч , байгууллагын эцэг эхийн 98 зөвлөл нийт 1400 хүнийг хамруулсан байна.