Өнөөдөр Дундговь нутгийн уугуул, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг Дундговь аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төвд тус бүр 3 ширхэг суурин компьютер болон хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг гардууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Улс орон даяараа коронавируст цар тахалтай тэмцэж байгаа сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их ажил, ачаалалтай ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлье” хэмээн цаашид тус салбарынхантай олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Гийхнаран болон холбогдох албаны хүмүүс ирж, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад шинэчлэн батлагдсан тусламж, үйлчилгээний багцын талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонссон байна.