“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “8 түмэн мод” аяны хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон хуваарьт газраа намрын нөхөн тарилтыг хийлээ. Нөхөн тарилтаар 145 хайлаас, 10 агч, 5 улиас модыг суулгаж, модны ойр орчмыг цэвэрлэн, хашааг нь засаж янзалсан юм.