Мэдээ, мэдээлэл

БОРЖИН ЧУЛУУГААР ТУГНЫ СУУРЬ БҮТЭЭЖ ХАНДИВЛАЛАА

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат “Боржин суварга” ХХК-ны захирал Ж.Түвшинжаргал гэр бүл хамаатны садныхаа хамт Их номч Завадамдины мэндэлсний 150 жилийг ойд хандив болгон 15 сая төгрөгийн үнэ бүхий тугны суурь бүтээж өглөө. Уг тугны суурийг баяр наадмын талбайд байрлууллаа. Суурийн их биеийг цагаан боржин чулуугаар хийж, Улаан боржин чулуугаар билэгдлүүдийг товойлгон урласны зэрэгцээ, Дунд нь Төрийн далбаа түүнийг тойрон Аймгийн болон 15 сумдын тугны байрлахаар бүтээжээ. Суурийг өнгөрсөн, одоо, ирээдүйг билэгдэн 3 шатлалтайгаар бүтээсэн бөгөөд доод талын шатлалд зөв хас буюу эр хас тэмдэгийг товрууны хамт, дунд шатлалд буруу эргэсэн хас буюу эм хас тэмдэгийг түмэн насан хээний хамт, дээд шатлалд тэнгэрийг билэгдэн үүлэн хээг улаан боржин чулуугаар товойлгон урлажээ. Урлаач Ж.Түвшинжаргал нь байгалийн боржин чулуугаар бүтээл урладаг бөгөөд түүний урласан бүтээлээс С.Чүлтэм аваргын хөшөө, Алтан дэвтэр номын хөшөө, Чойрын хийд, Зуутын хийдүүдэд суварга гээд хэдэн арван бүтээл нь Дундговь аймагт түүхийн дурсгал болон хадгалагдаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа