Мэдээ, мэдээлэл

“ИХ СОЁЛ-ЭХ ҮНДЭС”, “ШИНЭ ХӨДӨӨ” ХӨТӨЛБӨРҮҮД ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар 2021 оны Монгол улсын төсвийн тухай хуулийн хавсралтад “Их соёл-Эх үндэс”, “Шинэ хөдөө” төслүүдийг батлуулан Дундговь аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр төсөл хэрэгжиж буй сумд болон байгууллагуудад батламж, тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.


“Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд:
-Боловсрол, соёл урлагийн газарт 78,4 сая төгрөгийн 41 ширхэг зөөврийн компьютер
-“Хүмүүнлэг” сургуульд 25 ширхэг зөөврийн компьютер, үндэсний хөгжмийн зэмсэг, ухаалаг дэлгэц, технологийн хичээлийн тоног төхөөрөмж, сурагчийн ширээ, сандал зэрэг нийт 25 нэр төрлийн 196,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
-Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт компьютер, үндэсний хөгжмийн зэмсэг, гадна тоглоом, тавилга, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг нийт 33 нэр төрлийн 103,1 сая
-Музейд цахим музейн тоног төхөөрөмж болох 19 нэр төрлийн 100,0 сая
-Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт дуу бичлэгийн студийн тоног төхөөрөмж болох 33 нэр төрлийн 50,0 сая
-Төв халхын дуулалт жүжгийн театрт 50,0 сая төгрөгийн гадна лед дэлгэц зэрэг нийт 478,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн бүх сумдын цэцэрлэг, сургуулиудад тус бүр 1 ширхэг зөөврийн компьютерыг хүлээлгэн өгчээ.


“Шинэ хөдөө” төслийн хүрээнд:
-Сайнцагаан суманд дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 12 ширхэг, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 1, нийт 86,6 сая
-Баянжаргалан суманд дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 6 ширхэг, бага оврын трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хамт, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 1, нийт 147,5 сая
-Говь-Угтаал суманд хонь хяргах төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт 35,8 сая
-Эрдэнэдалай суманд 2, бусад суманд тус бүр нэг дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 27,7 сая, нийт 299,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Түүнчлэн энэ үеэр Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Нэгдсэн эмнэлэгт 30 ширхэг, Эрүүл мэндийн газарт 10 ширхэг, Уламжлалт анагаах ухааны төвд 4 ширхэг, Зоонозын өвчин судлалын төвд 2 ширхэг зөөврийн компьютер олгож буйг мөн гардууллаа.


Тус үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж үг хэлсэн бөгөөд эдгээр төслүүд Дундговь аймагт хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон төдийгүй иргэд, олон нийтийн эрх ашиг, хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн ажил болж буйг онцолсон юм. Мөн дээрх төслүүдийг хэрэгжүүлэн, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт Дундговьчуудынхаа өмнөөс талархал илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа