Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Ц.ТОГТОХБААТАРЫГ АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Өнөөдөр Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Тогтохбаатарт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд оруулсан бодитой хувь нэмэр, бүтээлч санал санаачилга, хичээл зүтгэлийг нь үнэлж аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгийг хүртээлээ.


Тэрээр эрчим хүч, дулааны чиглэлээр төр болон хувийн хэвшилд тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд 1998 оноос Энергосврвисмонтаж ХХК-ийг үүсгэн байгуулж, одоог хүртэл ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд засвар үйлчилгээ, барилга угсралт, технологийн шинэчлэлийн 50 гаруй ажлыг чанар, стандартын өндөр түвшинд хийж гүйцэтгэн улс орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмрийг оруулсан аж. Түүнчлэн Луус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Дэлгэрцогт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа эх нутаг, элгэн саднаа гэсэн нэгэн билээ.


Шагнал гардуулах үеэр МУАҮГА Ц.Тогтохбаатар “Миний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, аймаг орон нутаг минь өндрөөр үнэлсэнд туйлын баяртай байна. Цаашдаа аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсаар байхаа илэрхийлье.” хэмээв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа