Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл хот сүлжээг чадавхжуулах ТББ хамтран хэрэгжүүлж буй “Тамхидалтын эсрэг хувьсгал-II" аянд Мандалговь хот, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж байна.
Аяны хүрээнд өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг аяны талаар болон тамхины хор уршиг, тамхины хэрэглээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Э.Цэрэннадмид “Тамхигүй хот-Тамхигүй ажлын байр”-ыг дэмжих тунхаглал, амлалт өгөх санамж бичгийг уншин танилцуулсан юм.
Түүнчлэн Сайнцагаан сумын Засаг дарга, Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай “Тамхигүй ажлын байр” болох амлалт өгөх санамж бичигт гарын үсэг зурж батламжилжээ.