Монгол улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт ойн хүндэтгэлийн баярын хуралд Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид цахимаар оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Шүүхийн шийдвэрийн байгууллагын удирдлагууд болон үе үеийн ажилтан алба хаагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн салбартаа амжилттай ажилласан зарим албан хаагчдыг аймгийн шагналаар шагнаж урамшуллаа. Үүнд:
АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР - Д.БАНЗРАГЧ, Э.ДОЛГОРМАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР - Ж.ДОРЖСЭМБЭ, Ц.ДАВААХҮҮ нарыг тус тус шагнажээ.