Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өчигдөр Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ сумдын Засаг дарга нартай уулзаж, сумдын 2017 оны ажлын явц, өвөлжилтийн байдал, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд, өнгөрсөн 7 хоногт Засгийн газар болон яамдуудад ажиллаж орон нутагт тулгамдаж буй хөрөнгө мөнгө шаардлагатай ажлуудыг яамдын сайд нарт уламжилснаа танилцуулж Засаг дарга нарыг оны эхнээс бүтээн байгуулалтын ажилд анхаарч ажиллахыг санууллаа.
Мөн засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч, Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах, Улс, аймгийн аварга малчны тодорхойлолтыг 12 дугаар сарын 05 дотор ирүүлэх, хяналтын тооллого хийх, тодорхойлогдсон малчны хотонд очиж малчны хөдөлмөрийг бодитоор үнэлж дүгнэх, отор нүүдэлд анхаарч ажиллах, Засгийн газрын 01 тоот “Сахилга, хариуцлагыг чангатгах тухай” албан даалгавар биелүүлж, төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг нь тооцож ажиллах, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилж хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Уулзалтанд аймгийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон 6 хэлтэс, агентлаг, газрын дарга нар оролцож цаг үеийн ажил, цаашид анхаарах ажил, асуудлуудыг танилцуулсны зэрэгцээ сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсоход ихэвчлэн хөрш зэргэлдээ аймаг, сумаас ирэх отор нүүдэл, бэлчээр усны хүрэлцээ, уул уурхайн тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхлалт, тоосжилт гэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа