“Ногоон Алт” төслийн мэргэжилтэн В.Болормаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын торомны ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
2017 онд Ногоон алт төсөл Дундговь аймагт хэрэгжиж эхэлсэн үеэс Дэлгэрхангай, Хулд, Өлзийт гэсэн тэмээ олонтой гурван суманд торомны ноосыг сэрмэн хайчилж, самнаж бэлтгэх сургалтыг малчдад явуулсан байна.
Сургалтын үр дүнд самнаж бэлтгэсэн 35 тонн торомны ноосыг малчид Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонд тушааснаар биед эвтэйхэн, хөнгөн, дулаан хувцасыг үйлдвэрлэжээ.
Мэргэжилтэн В.Болормаа хэлэхдээ Дундговь аймгийн малчид богино хугацаанд идэвхитэй сайн суралцан, үр дүнтэй ажиллаж байгааг онцлон:
Малчид торомны ноосоо сэрмэн хайчилж самнаж түүхий эдийн чанар, гарцыг нэмэгдүүлснээр зах зээлийн ханшнаас өндөр үнээр борлуулах боломжтой болсон.
Ногоон алт төслийн зорилго нь тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх тиймээс малчид илүү идэвхитэй ажиллах хэрэгтэй.
Сүүлийн үед европын зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүний үнэлэмж борлуулалт өсч байгаа бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ч тэдний шалгуур хэрэглээнд нийцэж байна.
Швецарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төслийн хүрээнд малчид бэлчээр ашиглагчдын холбоогоо байгуулж хамтран ажиллаж буй томоохон үр дүнг өнөөдөр бид бодитоор үзэж байна.
Дундговийн малчиддаа баярлалаа гэлээ.