Мэдээ, мэдээлэл

СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Монголын сумдын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос Дундговь аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн дарга , сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар оролцлоо.


Анагаах ухааны магистер, Монголын сумдын эмч, мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү хэлэхдээ 2014-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад сүрьеэгийн тархалт өндөр гарсан.
Иргэдийн дунд хөдөө орон нутагт тархалт бага гэсэн ойлголт байдаг гэтэл судалгаагаар Улаанбаатар болон хөдөө орон нутгийн тархалт адилхан өндөр байна тиймээс сүрьеэтэй тэмцэх ажил бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш, иргэдийн оролцоо, нутгийн удирдах байгууллагын шийдвэр, хамтын ажиллагаанд түшиглэн сүрьеэтэй тэмцэх цаг болсон гэлээ.
Сүрьеэгийн тархалт өндөр байгаа энэ үед иргэд өвдөх эрсдэл их байгаа тул урьдчилан сэргийлэх үзлэгт орж өөрсдийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй, сүрьеэ өвчин нь агаар дуслын замаар халдварладаг тул ядрах, хөлрөх, ханиах зовиурын аль нэг нь илэрвэл заавал эмчид хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Улсын хэмжээнд жилдээ шинээр 4000 хүн сүрьеэгээр өвчилж байна. Ялангуяа олон нийтийн газар , хүн ам олноор төвлөрсөн газар сүрьеэгийн халдвар авах магадлал өндөр байдгийг анхааруулаад бүх нийтээрээ сүрьеэтэй тэмцэж, сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтран ажиллахыг Монголын сумдын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос уриаллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа