Өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Дундговь аймгаас биеийн тамир спортын газрын 2, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 3 баг тамирчид оролцлоо. Оролцсон баг тамирчдаас Т.Эрдэнэсүх, Д.Алтанзул дасгалжуулагтай н.Жаргалмаа ахлагчтай ЭДЦС-ийн охидын баг 2-р байранд орж мөнгөн медаль хүртэж, Э.Анударь шилдэг тоглогчоор, Э.Эмүжин,Г.Намуунаа нар шилдэг холбогч тоглогчоор шалгарлаа.
Баг тамирчдыг тус тэмцээнд оролцоход аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн МАН-ын хорооны дарга Б.Амарсанаа нар дэмжлэг үзүүлсэн байна.
Тус баг тамирчид 2013 оноос эхлэн волейболын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2015, 2016, 2017 онуудад өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байна.
Дасгалжуулагч Д.Алтанзул багийн тамирчдын хамтаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунтай уулзаж тэмцээнд оролцоход баг тамирчдыг дэмжсэнд талархал илэрхийлээд тэмцээний Мөнгөн медалийг дурсгалаа.
Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун аймаг орон нутгийн нэрийг улсын тэмцээнд гаргаж амжилттай оролцсонд талархал илэрхийлээд аймаг орон нутгийн зүгээс багийн спортыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах мөн цаашид бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
2017 онд Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ волейболын эрэгтэй, эмэгтэй, сагсны эрэгтэй, эмэгтэй, хөл бөмбөгийн багуудад хос өмсгөл хийлгэж 6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.