Монгол Австрали хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох сургалтад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын алба хаагчид болон иргэдийг хамруулдаг байна.
Энэ сарын 11-ний өдрийн 10.00 цагт дээрх тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан ажилтнууд Дундговь аймагт ажиллаж, хөтөлбөрийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Тэтгэлэгт хөтөлбөр сонирхсон иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцааны ажилтан Б.Адъяатай /99941850/ холбогдоно уу.