Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Тус хуралд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар оролцов.
Хурлаар аймгууд ургац хураалт, өвс тэжээлийн бэлтгэл, нөөц бүрдүүлэлт, отрын бүс нутаг дахь мал, малчны нөхцөл байдал, махны нөөц бүрдүүлэлтийн талаар танилцуулсан байна. Мөн энэ үеэр Засгийн газрын 221 дүгээр тогтоол, Монгол улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг яаралтай зохион байгуулж дуусгах, малын өвчинтэй тэмцэх, болзошгүй малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэх зэрэг үүрэг, чиглэлийг өгчээ.
Түүнчлэн нийслэлчүүдийн өвлийн идэш арга хэмжээг 30 байрлалд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнд малчдыг идэвхтэй оролцуулах, цаашид нийслэлрүү гарах махны тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар чиглэл өгсөн байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний нийт модны 30 хувьд жимсний мод тариалах ба төсөл хөтөлбөрүүдийг бэлдэж ирүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.