Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбатын санаачилгаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараар өвчилсний дараах удаан хугацааны хямралыг даван туулах, алба хаагчдын болон тэдний гэр бүлийн гишүүдийн дархлааг дэмжих зорилгоор өнөөдөр Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад дархлаа дэмжих багцыг гардууллаа.
Тус багцад нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн органик хүнс болох шар тос, хөмүүл, аарц, дархлаа дэмжигч халуун хоол амтлагч болон хунчир, өтгөрүүлсэн чацаргана, аньс, нэрсний жүүс, витамины цуглуулга багтсан юм.
Түүнчлэн хүн бүр эрүүл мэндээ хамгаалахаас гадна бие биенээ хайрлах , анхаарал тавих нэн шаардлагатай цаг үед амьдарч байна. Иймд аж ахуйн нэгж байгууллагууд, сумдын удирдлагууд, ажил олгогч нар ажилтан, албан хаагчдынхаа дархлааг дэмжих санаачилгыг дэмжин энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.