Мэдээ, мэдээлэл

ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021 ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Нийгмийн бодлогын хэлтсийн Жендэр хариуцсан мэргэжилтэн Н.Дэлгэрмаа нар оролцож байна.


Чуулганы нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол улсын их хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэллээ. Чуулганы онцлох илтгэлийг “Монгол Улс дахь жендэрийн хөгжлийн асуудал” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тавьсан юм.


Чуулганы гол зорилго нь 2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулах явдал аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа