Мэдээ, мэдээлэл

“ГАЗРЫН ТОСНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ” СЭДЭВТ СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Ард иргэд, олон нийтэд газрын тосны салбарын талаарх мэдээллийг өгөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, салбарыг сурталчилан таниулах арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачлага, захиалгаар Канад Улсын Засгийн газрын MERIT төслөөс “Газрын тосны амьдралын мөчлөг”танин мэдэхүйн мэдээлэл сургалтын материал боловсруулсныг MERIT төслийн захирал Ж.Адамс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газарын холбогдох албан хаагчид Канад Улсын Техникийн зөвлөхтэй хамтран Ашигт малтмал газрын тосны газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дорнод их сургууль, Пeтро Матад ХХК-ийн төлөөллийг хамруулан сургалтын хөтөлбөр боловсруулж, салбарын үйл ажиллагааг сурталчилан таниулах 19 сургагч багшийг бэлтгээд байна.

Сургагч багш нар нь газрын тосны амьдралын мөчлөгийн талаарх бүхий л үе шат, мөн тухайн орон нутагт газрын тосны салбараас бий болох боломж, иргэдийн оролцооны талаар нэгдмэл мэдээллийг ард иргэдэд хүргэх зорилготой юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол зорилтуудын нэгболох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудлын хүрээнд газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь чухал бөгөөд, үүний тулд ард иргэд, хүүхэд залуусын газрын тосны салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдэх эрхийг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ цаг үeд уг сургалтын арга хэмжээ нь ихээхэн ач холбогдолтой болохыг УУХҮ-ын сайд Г.Ёндон онцлов.
Эх сурвалж: https://mmhi.gov.mn/.%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B4.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа