Мэдээ, мэдээлэл

“ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ, ХАМТРАН ХӨГЖЬЕ” АЙМГУУДЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, УУЛ УУРХАЙ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДӨРӨВДҮГЭЭР УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Канадын MERIT төслөөс төсөл хэрэгжүүлдэг Дундговь, Дорнод, Төв, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдын хооронд туршлага судлах, харилцан суралцах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой уулзалтыг хоёр сар тутамд зохион байгуулдаг.


Энэ удаагийн уулзалтыг туршлага судлах байдлаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж буй туршлагаас судлан, мэдээлэл харилцан солилцох зорилгоор 11-р сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.


Тус уулзалт, аялалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, төсөл хэрэгждэг Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн холбогдох ажлын хэсгийн төлөөллүүд оролцож, Төв аймгийн Заамар сумын “Содон нар” ХХК гутлын үйлдвэр, “Заамар Хаан” оёдлын үйлдвэрүүдтэй танилцан, сумын Засаг даргын Тамгын газраас дээрх үйлдвэрүүдийг уул уурхайн компаниудтай холбож, хамтын ажиллагааг өргөжүүлсэн баялаг туршлагаас суралцав.


Уулзалтын 3 дахь өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд оролцогчид аяллаас олж авсан сайн туршлагууд болох орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бойжуулах, уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээрийг амжилттай хийх арга замууд болон орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, түүний хэрэгжилтийг хангах замаар орон нутгийн худалдан авалтыг нэмэгдүүлэх боломжтойг суралцсан.


Жижиг, дунд үйлдвэрийн газар нь MERIT төслийн орон нутагт хэрэгжүүлж буй уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга зүй, туршлагыг үнэлж, бусад аймгуудын орон нутгийн худалдан авалтыг нэмэгдүүлэхэд энэхүү практик арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаагаа илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа