Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран энэ сарын 8-11-ний өдрүүдэд Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Тус уулзалтаар Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнгийн талаар хэлэлцэж, гүйцэтгэл хангалтгүй байгаа агентлагуудад ажил эрчимжүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөв.