Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 16 дугаар хурал танхим болон цахимаар 12 гишүүний ирцтэй хуралдлаа. Хурлаар Дундговь аймгийн гавьяатуудад хүндэтгэл үзүүлэх, Коронавируст цар тахалтай тэмцэх арга хэмжээ болон аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогод зардал гаргах зэрэг 14 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.
Мөн хурлаар аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 10-12-р ангийн сурагчдын дунд “Тэтгэлэг залуус бидний амьдралд” цахим аян болон 11-р сард зохион байгуулах Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай төсвийг хэлэлцэн баталжээ.
Түүнчлэн Дундговь нутгийн “Хур Харцага дэвжээ”-ний бөхчүүдийн амжилтыг ахиулах, залгамж халааг бэлтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан бэлтгэл сургуулилт хийх заал танхим ашиглахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.