Мэдээ, мэдээлэл

МАЛ БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЦАГААНДЭЛГЭР СУМЫГ “ЖИШИГ СУМ” БОЛГОЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны А-72 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/177 дугаар захирамжийн дагуу “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны хүрээнд Цагаандэлгэр сумыг “Жишиг сум” болголоо.


Бүртгэлжүүлэлтийн аянаар тус сумын Дэлгэрэх зам багийн 770 бод мал, 15175 бог малын хээлтэгчийг 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Түүнчлэн малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх зорилгоор “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг тус суманд туршиж, уг системийг орон даяар нэвтрүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа аж.


Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын удирдлага холбогдох албан тушаалтнууд болон Цагаандэлгэр сумын удирдалгууд, малчид, Монголын хоршоологчдын холбоо, “Тэргүүн сүрэг” ХХК, “Интерактив” ХХК-ийн төлөөллүүд оролцжээ.


Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэнээр нэгдсэн системд хамруулан нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын удмын сан, үржил селекцийн ажлыг бүрэн хянаж, үүлдэрлэг байдлыг хадгалах, малын хулгайтай тэмцэх, малчид дэмжлэг урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, бүртгэлийг үндэслэн зээлд хамрагдах, малын тоо толгойд хяналт тавих, шилжилт хөдөлгөөн баталгаатай болох гэх мэт ач холбогдолтой юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа