Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хурал хуралдаж, аймгийн Засаг даргын A/424 дугаар захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Аймгийн хэмжээнд соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт, бялдаржуулах, фитнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн танхимын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр, хариуцлагын гэрээ байгуулсаны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах
- Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хариуцлагын гэрээг харьяа сумын Онцгой комиссын даргатай байгуулж, мөрдөж ажиллах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
- Хурал, цуглаан, сургалт семинар, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн сумын Онцгой комисст албан бичгээр урьдчилан мэдэгдэх, хариуцлагын гэрээ байгуулах
- Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас зарласан коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 1 сарын аяны хүрээнд дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмол цагаар ажиллуулах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэд олон нийтэд уриалах зэрэг шийдвэрүүд багтжээ.