Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн хамт олон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Шалгалтын саадын зурвас”, “Гранатын талбай”, “Гимнастикийн талбай” зэрэг биеийн тамирын цогцолбор хотхоныг өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан хийж гүйцэтгэжээ.
Өнөөдөр тус талбайн нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн Засаг даргын нэрэмжит Саадын зурвасын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Зэвсэгт хүчний 065-р анги болон Дундговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 11 баг оролцсон байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, Агаарын цэргийн командлалын Биеийн тамирын дарга, дэд хурандаа н.Түмэнбаяр, Зэвсэгт хүчний 065-р ангийн Захирагчийн орлогч, Захиргаа удирдлагын дарга, дэд хурандаа Г.Баатархүү, Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн захирагч, дэд хурандаа Д.Ганболд болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.
Тэмцээнийг нийт 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд
Гимнастикийн талбай туулах төрөлд:
1-р байр - Зэвсэгт хүчний 065-р анги
2-р байр – Зэвсэгт хүчний 252-р рот
3-р байр – Дундговь аймгийн Онцгой байдлын газар
Ерөнхий цэргийн саад төрөлд:
1-р байр – Зэвсэгт хүчний 065-р анги
2-р байр – Зэвсэгт хүчний 252-р рот
3-р байр – Зэвсэгт хүчний 104-р тусгай рот
Гранат шидэлтийн төрөлд:
1-р байр – Зэвсэгт хүчний 278-р байгууламж
2-р байр – Зэвсэгт хүчний 065-р анги
3-р байр – Зэвсэгт хүчний 252-р рот тус тус шалгарчээ.