“Нэг үеийнхэн-1998” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театртай хамтран Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатарыг урьж энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш, эцэг эхчүүдэд илтгэл тавилаа.
Тус илтгэлээр эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн талаар, өсвөр үеийн сурагчдад хэрхэн амжилттай суралцах болон хандлага, багш нарт мэдээлэл, боловсруулах, дамжуулах арга техник зэрэг сэдвүүдээр ярилцсан бөгөөд энэ нь аймаг орон нутгийн гэр бүл, боловсролын салбарт оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
Үйл ажиллагаанд Цэгц билиг сургууль, Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн Ирээдүй цогцолбор сургууль, Хүмүүнлэг сургууль, Мандал сургуулийн сурагч, багш, эцэг, эхчүүд нийт 1600 хүн оролцжээ. Илтгэлийг санаачлан, зохион байгуулсан “Нэг үеийнхэн-1998” Төрийн бус байгууллагын хамт олондоо талархал илэрхийлье.