Мэдээ, мэдээлэл

ХОГ ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ДӨРВӨН АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтаар хог тээврийн зориулалттай дөрвөн автомашиныг шийдвэрлэж, өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө.


Эдгээр машинууд нь тус бүр 10 тоннын даацтай бөгөөд хогийн сав /пошик/ өргөгчтэй тул гар ажиллагаа хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэж, иргэдэд чирэгдэл багатайгаар, түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн энэ оны есдүгээр сараас Хот тохижуулах газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хүний нөөцийг 13 хүний орон тоогоор нэмэгдүүлсэн байна.


Түүнчлэн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хот тохижуулах газрын хог цэвэрлэгээ, тээврийн болон бусад хэрэгцээнд 570 сая төгрөгийн өртөг бүхий 8 автомашин нийлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа