Төрийн албаны шалгалтыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шалгалт зохион байгуулах комиссоос Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэл хийж, шалгуулагчдын халууныг хэмжин, халдвар хамгааллын дэглэмийг баримталж байна.
Өнөөдөр 5 ээлжээр нийт 85 иргэн шалгалтад орохоос 68 хүн ирсэн бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт, Монгол хэл, бичгийн шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн 3 шатанд 18 шалгуулагч тэнцжээ.
Шалгалтын үйл явцыг нээлттэй, ил тод байлгах зорилгоор шууд дамжуулалт хийж, үүдний хэсэгт дэлгэц байрлуулан, иргэд олон нийт дэлгэцээр шалгалтын явцыг хянах боломжийг бүрдүүлсэн юм.