“Бэрх биш - Ээлтэй” уриан дор зохион байгуулагдаж буй 1 сарын аяны тугийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 11 сарын 17-19-ний хооронд аялуулахаар шилжүүлэн өглөө. Уг аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, “Бэрх биш-ээлтэй” аяныг сурталчилсан арга хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчид болон тэдний гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах юм.