Мэдээ, мэдээлэл

НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН УУЛЗАЛТ

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Хүнс хөдөө аж ахуйн яамны мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Батмөнх болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.


Байгалийн гамшигт үзэгдэл, бэлчээрийн даац муудсанаас хөрсний доройтол ихээр явагдаж байгаа нь Дундговь аймгийн хувьд тулгамдсан асуудал болж байгааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дурьдаад үүний эсрэг “Дундговио ногооруулъя” хөтөлбөр боловсруулан баталж, ард иргэдийн оролцоотой мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэн явж байгаа бөгөөд тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 хүртэл 30 сая мод тарьж ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.


Ноён Винод Ахужа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь улс орны хэмжээнд тавигдаж байгааг онцлоод Дундговь аймагт хэрэгжиж буй “Уур амьсгалд ухаалаг хандлагыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэхүй” техник хамтын ажиллагааны төслийн үр дүнгийн хэлэлцүүлэгт оролцож Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй тус төслийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр газар дээр нь ирж ажиллаж байгаадаа талархан цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.


Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц болон шаардлагатай баримт бичгийг гаргах талаар дэмжиж хамтран ажиллахаа аймгийн Засаг даргын зүгээс онцолж хэллээ.


Тус аймаг нь жилдээ 1,0 сая гаруй толгой мал өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа нь бэлчээр талхлалт, малын гоц халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгааг ХХААХҮЯ-ын МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх хэлээд цаашид нүүдлийг хязгаарлаж, өвөл хаврыг орон нутагтаа даван гарах чадавхийг бий болгоход анхаарах шаардлагатайг хэллээ. Дундговь аймгийн хувьд 783,0 мянган га талбайд отрын бүс нутаг байгааг нэмэгдүүлж 1,8 сая га талбайг отрын бүс болгох судалгааны ажил хийгдсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа