Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫГ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу цахим “Цугларалт” сургалтыг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, орон нутгийн хамгаалалтын отряд болон сумангийн дарга нарт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгууллаа.


Уг сургалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, төрийн нөр их ажлын зэрэгцээ орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүний цахим сургалтад оролцогчдод талархал илэрхийлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, энэхүү сургалт нь хуульд заасан хугацаа, үечлэлийн дагуу аймгийн Засаг даргын шийдвэрээр 4 жилд нэг удаа явагдах бөгөөд орон нутагт батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийг гардан хэрэгжүүлдэг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг шинэ мэдээ, мэдээллээр хангасан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.


Сургалтаар - Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүнтэй явуулах сургалтын хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын тушаал, тушаалын хавсралт танилцуулга;
- Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөр танилцуулга;
- Орон нутгийн хамгаалалтын тухай хууль танилцуулга;
- Буудлагын зэвсгүүд;
- Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний орон тоо, бүтэц зохион байгуулалт, томилгоог тодотгох журам, зааврыг талаар нэгдсэн ойлголтуудыг өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа