Мэдээ, мэдээлэл

"УУР АМЬСГАЛД УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн олон давтамжтайгаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн бэлчээрийн доройтлын үнэлгээг хийлгэхээр хүсэлт хүргүүлсний дагуу Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Хөдөө аж ахуйн их сургууль, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн баг орон нутагт ажилласны үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хүнс хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм.


Дундговь аймагт хийгдсэн судалгааны ажлын хамрах хүрээ нь хүлэмжийн хийн ялгарал багатай тэжээл үйлдвэрлэлийн шийдэл, бэлчээрийн ургамлын шимт чанар, усан хангамж түүний нөөцийн хүрэлцээ, хөрсний чанар ба тархалт, бэлчээрийн төлөв, менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн тооцоолол зэрэг сэдвийн хүрээнд хийгдсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа