Мэдээ, мэдээлэл

ОРОС ХЭЛ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Орос хэл, соёлын арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар хот дахь Орос ордны захирал Базархандаев Амгалан Ринчинович, тус яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Акулова Анна Сергеевна болон бусад төлөөлөгчид, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Чингис хаан одонт, Монгол Улсын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Максим багшийн ангийг 1988 онд төгсөгчид, Орос улсад сургууль төгсөгчдийн холбооны төлөөлөгчид оролцсон юм.


Арга хэмжээг нээж Засаг дарга Ц.Мөнхбат Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Оросын шинжлэх ухаан, соёлын төв үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Нээлтийн арга хэмжээний үеэр Засаг дарга Ц.Мөнхбат Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн Ё.Максим багшийг Дундговь аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр шагналаа. Ё.Максим багшийн ангийг 1988 онд төгсөгчдийн зүгээс багш, сурагчид, нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод орос хэл өөрөө сурах бичгийг гардуулав.


Мөн дээрх арга хэмжээний үеэр Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Жанибеков нарын сансарт ниссэн бодит явдлаас сэдэвлэсэн “Салют-7” уран сайхны кино ТХДЖТ-т нээлтээ хийлээ. Энэхүү уран сайхны киноны нээлтийг анх удаа Дундговь аймагт хийж байгаагаараа онцлог юм.


Кино нээлтийн үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Монгол хүн сансарт ниссэн үйл явдал бол Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд бахархал омогшилыг төрүүлсэн түүхэн үйл явдал байсныг онцлов. Мөн сансрын нисгэгч Ж. Гүррагчаа кино нээлтэд хүрэлцэн ирсэн үзэгчдэд сансарт ниссэн үеийн дурсамжаасаа хуваалцлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа