Мэдээ, мэдээлэл

ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД, ОРОС ДУУ, ШҮЛГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ой, Монгол-Оросын найрамдлын 61 дэх өдрийг тохиолдуулан, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран “Орос хэл, соёлын баяр”-ын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд амжилт хүсэхийн ялдамд Дундговь аймгийн хувьд боловсрол, соёлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд говь нутгийнхаа цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарч энэ чиглэлээр үр нөлөө бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж таатай байх болно гэдгээ уламжиллаа.


Энэхүү “Орос хэл, соёлын баяр”-ын үйл ажиллагааны үеэр Оросын холбооны улсын Буриад Улсын Соёлын тэргүүний ажилтан Ё.Максимын нэрэмжит Орос хэлний олимпиад, Орос дуу, шүлгийн уралдааныг зөвхөн Дундговь аймгийн багш, сурагчдын дунд зохион байгуулснаараа онцлог боллоо.


Орос хэлний олимпиадад нийт 23 сурагч оролцсоноос “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Б.Баяндорж, “Цэгц билиг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Билгүүнзаяа, Эрдэнэдалай сумын сургуулийн 12б ангийн сурагч Б.Мичидмаа нар шалгарч, ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр, ЭДЦС-ийн 9 дүгээр ангийн сурагч Анужин “Артек” зусланд амрах эрхээр тус тус шагнагдлаа.


Орос хэлний багш нарын олимпиадад нийт 18 багш оролцож “Цэгц билиг” сургуулийн багш Б.Урансайхан,
ГИЦС-ийн багш Ж.Болортуяа,
МСҮТ-ийн багш Г.Эрдэнэтуяа нар ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрх авлаа.
Орос дуу, шүлгийн уралдаанд нийт 40 шахам хүүхэд багачууд оролцсоноос дууны төрөлд
ГИЦС-ийн сурагч С.Өнөмөнх,
ЭДЦС-ийн сурагч У.Мандахбаяр,
“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын “Марал одын гэгээ” охидын хамтлаг эхний байруудад шалгарсан юм.
Орос шүлгийн төрөлд эхний байруудыг ГИЦС-ийн сурагч А.Ууганбаяр, Улсын тэргүүний 3-р цэцэрлэг, “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Ш.Уранхайч нар тус тус эзэллээ.
“Орос хэл, соёлын баяр”-ын үйл ажиллагааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн төлөөлөгчдөд болон Ё.Максим багштай 1988 оны 10в ангийн төгсөгчид, “Эрдмий далай” цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа