“Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Зуун буудалт даамны спортын мастер ”, “Шатрын спортын дэд мастер” С.Таня агсны нэрэмжит Дундговь аймгийн насанд хүрэгчдийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд эрэгтэй-26, эмэгтэй-12 нийт-38 хүн оролцсоноос Дэлхийн даамны холбооны Олон улсын хэмжээний мастер-1, спортын мастер-4, спортын дэд мастер-6 тус тус оролцсон байна.
Эрэгтэй оролцогчдоос:
1-р байр. О.Энхбат - ОУХМастер
2-р байр. Ц.Эрдэмбилэг - Спортын мастер
3-р байр. С.Мөнхбат - Спортын мастер
Эмэгтэй оролцогчдоос:
1-р байр. Г.Саруул - ГИЦС Спортын дэд мастер
2-р байр. М.Ууганцэцэг - ЭДЦС спортын 1-р зэрэг
3-р байр. Т.Урангоо – “Өлзийт мандал” өрхийн эмнэлэгийн эрхлэгч, спортын 2-р зэргийн мастер тус тус шалгарсан бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс хаалтын арга хэмжээнд оролцож, амжилттай оролцож шалгарсан оролцогчдод шагнал гардууллаа.