Мэдээ, мэдээлэл

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛУУС СУМАНД АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутагт нарны эрчим хүчээр ашигладаг өрмийн худаг гаргах, бэлчээрийн олон наст ургамал тариалах төсөл хэрэгжсэн.


Тус төслийн үйл явцтай НҮБ-ын ХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа болон төслийн зөвлөх Жигжидпүрэв, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, Малчин ТВ сурвалжлах баг мөн аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга, Луус сумын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцан төслийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар малчдын саналыг сонсон санал солилцлоо.


Төслийн хүрээнд Суварга багийн нутагт нарны эрчим хүчээр ашигладаг өрмийн худаг гаргаж, 2 га талбайд бэлчээрийн ургамал тариалахаар хашаажуулснаас гадна мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ургамал судлалын доктор, профессорууд бэлчээрийн олон наст ургамал тариалах талаар давтан сургалтуудыг малчдын бүлэгт зохион байгуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа