Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу Дундговь аймгийн 2022 оны төсвийн төслийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэд аймгийн Засаг дарга Ц. Мөнхбат өргөн барилаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх юм.