Өнөөдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Энэ үеэр 8 байгууллагын 20 албан хаагч ““Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав”. Ёслолын ажиллагаанд Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Хулд, Гурвансайхан сумд цахимаар оролцож, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн юм.
Тангараг өргөх ёслолын үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцсон бөгөөд тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэн, цаашдаа ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, хариуцсан албандаа хариуцлагатай хандахыг хүслээ.