Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчиндоо “Нийгмийн хариуцлагын хүрээнд” эерэг хандлага түгээж, хариуцлагатай, манлайлагч байж, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулах зорилго бүхий “Хариуцлагатай Дундговь - 21” аяныг 8-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Энэ сарын 22-ны өдөр аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хэлэлцэж, хийсэн ажил, ач холбогдол, хамруулсан цар хүрээ зэргийг харгалзан шилдгүүдээ тодруулжээ. Тус аянд 6 албан байгууллага, 8 сум, 2 аж ахуйн нэгж, 2 иргэн оролцсон байна. Үүнээс:
- “Шилдэг хариуцлагатай сум”-аар Хулд сум,
- “Шилдэг хариуцлагатай байгууллага”-аар Сайнцагаан сумын 8-р цэцэрлэг,
- “Шилдэг хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр “М-Ойль” шатахуун түгээх станц
- “Шилдэг хариуцлагатай иргэн”-ээр Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Ц.Наранбаатар нар тус тус шалгарч, өнөөдөр шагналыг гардуулжээ.