Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр удирдах ажилтны шуурхай хуралдаан болж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд болон Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс зохион байгуулсан ОНЦЛОХ ажлын мэдээлэлтэй танилцлаа.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат вакцины 3-р тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлоод уриалга, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад анхааруулж чиглэл өгөв.


Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Улаанбаатар хотноо Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан сургалт, зөвлөгөөнд хамрагдсан талаарх мэдээллийг өгсөн юм.  Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Дундговь аймгийн хувьд 2030 он хүртэл 30 сая мод тарих амлалт авсан байна.


Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд ирэх сард аймаг орон нутагт ажиллах бөгөөд аймгийн Засаг даргаас дараах 3 чиглэлээр санал ирүүлэх үүрэг даалгаврыг харьяа агентлагуудад өглөө.
-Байгууллага бүр өөрийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу 3 хүртэлх хөгжлийн санал ирүүлэх
-Эрх зүйн орчинг сайжруулахтай холбоотой тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл байгаа бол хэрхэн засаж сайжруулах тухай
-Үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлын талаарх саналуудаа ирүүлэх бөгөөд тус саналыг АЗДТГ-т нэгтгэн эрэмбэлээд ЗГХЭГазарт хүргүүлэх юм.


МУЗГ-аас шилдэг аймгууд шалгаруулах шалгуур үзүүлэлтийг өөрчилж
-Цахим шилжилтийг эрчимжүүлсэн байдал
-Мод тарьж, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлсэн эсэх
-Хогийн менежментийг зөв зохистой зохион байгуулсан байдалд үнэлэлт дүгнэлт өгч шалгаруулах тул цаашдын үйл ажиллагаандаа анхаарч, бодлого төлөвлөгөөндөө тусган ажиллахыг хэлээд сумдыг мөн дээрх шалгуур үзүүлэлтийг баримталж шалгаруулах талаар чиглэл өглөө.


Малчдыг хариуцлагажуулах ажил хийгдэхгүй байгаа талаар холбогдох байгууллагуудад анхааруулаад энэ жилийн мал тооллогоор малчидтай хариуцлагын гэрээ байгуулах үүрэг өгч цаашид малын тоо толгойг үнэн бодит болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.


Мөн ERP төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглэж хэвшүүлэх, E-Mongolia цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа