Мэдээ, мэдээлэл

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ" ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2021-2025 онд Дундговь аймагт “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төслийн ажилтнуудтай уулзалт хийсэн байна.


Энэхүү төсөл нь 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд /2021-2022 оны хооронд/ үдийн хоолны хөтөлбөрийн өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, сургуулийн хоол зүйчдийг бэлтгэх, сурагчдын үдийн хоолны шим тэжээлийн стандартыг сайжруулан, хоолны цэсийг баяжуулах төлөвлөгөөг боловсруулах юм. Төслийн 2 дахь үе шат нь 2023 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд судалгааны үр дүнд суурилан сурагчдын онцлогт тохирсон шим тэжээлтэй хоол хүнсийг нийлүүлж эхлэх аж.


Аймгийн Засаг даргын зүгээс ЖАЙКА төслийн хамт олонд хамтран ажиллах саналыг хүлээн авч Дундговь аймагт төслийг хэрэгжүүлэх болсонд талархаад, цаашдаа сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулах, орон нутгийн онцлогт тохирсон хоол тэжээлээр хангах ажилд бүх талаар дэмжин, сурагчдын хоол хүнсэнд шаардлагатай хүнсний ногоог тариалах, хадгалахад шаардлагатай хүлэмж болон зоорийг бэлтгэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн холбогдох төрийн байгууллагуудад үдийн хоол хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад төслийн багийнхантай нягт хамтран ажиллах талаар чиглэл өгчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа